Герман дахь Рихард Вагнер наадамд хиймэл оюун ухааны тусламжтай тайзны найруулга үзэгчдийн исгэрэлд өртөв
Германы зүүн өмнөд хэсэгт орших Байройт хотноо жил бүр зохиогддог Рихард Вагнерын наадмын үеэр хиймэл оюун ухаантай хийсэн туршилт үзэгчдийн шүү шүү гэх чимээнд өртөв. Бямба гарагийн оройн “Гөттердаммерунг” тоглолтын дараа тайзнаа гарсан куратор Маркус Лоббес болон түүний багийг үзэгчид шүү шүү гэж дуугаран, исгэрэн угтсан гэж Германы dpa агентлаг мэдээлэв. Харин дуучид, хөгжимчид, ялангуяа удирдаач Кристиан Тилеманн нар үзэгчдийн халуун алга ташилтыг хүртэв. Зохион байгуулагчид тоглолтын өмнө энэ нь наадамд анх удаа хиймэл оюун ухаан тайзнаа оролцож буй тохиолдол бөгөөд дүр биш, харин дүрс бүтээгч хүч болно гэж мэдэгдсэн. Хиймэл оюун ухааны тусламжтай проекцууд нь Лоббес болон түүний багийн урьдчилан сонгосон зургуудаас бүрдэж, Вагнерын “Цагираг” циклийн өмнөх тоглолтуудын үзэгдлүүд болон түүхэн сэдвүүдийг багтаасан. Энэхүү коллаж үзэгчдийг гайхшруулсан бөгөөд түүнд Германы хуучин канцлер Хельмут Коль, 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын дараах Дэлхийн худалдааны төвийн цамхаг, 1990 онд Германыг нэгтгэсний ойд зориулсан тусгай шуудангийн марк зэрэг зургууд багтжээ. Наадмын вэбсайтад “Зургууд болон холбоосууд хэзээ ч зогсохгүй учраас тоглолт бүр өвөрмөц байх болно” гэж бичсэн. Хоё…