Беларусь Украины хил орчим агаарын десантын довтолгооны бригад байгуулж байна
Беларусь ням гарагт Украинтай хиллэдэг хил орчимдоо агаарын десантын довтолгооны бригад байгуулж буйгаа мэдэгдэв. Энэхүү бригад нь Беларусь-Украины хилийн ойролцоогоор 40 километрийн зайд орших Гомель хотын ойролцоо байрлана. Тусгай ажиллагааны хүчний командлагч Александр Илюкевич энэ тухай Беларусийн Батлан хамгаалах яамны VoenTV сувагт мэдээлэв. Түүний хэлснээр хэд хэдэн цэргийн анги, салангид ангиуд аль хэдийн байгуулагдсан байна. Цэргийн албан хаагчдыг дуудлагаар татсан, офицеруудыг элсүүлсэн байна. Тэдгээрийг зориулалтын дагуу ашиглах төлөвлөгөөт бэлтгэл ажил явагдаж байна. Бригадыг ирэх жил байнгын бааздаа байрлуулахаар төлөвлөжээ.