АНУ, Украины ашгийн бус байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй ахмад дайчдад дасан зохицсон хаданд авирах хичээл заахын тулд хамтран ажиллаж байна
АНУ-д төвтэй хоёр ашгийн бус байгууллага болох Paradox Sports болон Razom for Ukraine нар Украины хөгжлийн бэрхшээлтэй ахмад дайчдад зориулсан адаптив (дасан зохицсон) хаданд авирах хөтөлбөрийг эхлүүлэхээр хамтран ажиллаж байна. Сургалтын хуралдаанууд Украины нутагт наймдугаар сарын 2-нд эхэлж, наймдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилж, адаптив авиралтын систем, тоног төхөөрөмжийн стратеги, хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, сайн дурын ажилтан, багш бэлтгэх загвар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг угтдаг авиралтын нийгэмлэг байгуулах арга барилыг багтаана. Украины авиралтын нийгэмлэгийн удирдагчид болон Second Wind, Petros гэх ашгийн бус байгууллагууд уг хөтөлбөрийг дэмжиж байна. АНУ-ын талаас энэхүү хүчин чармайлтыг удирдаж буй хүмүүс бол тэтгэвэрт гарсан АНУ-ын армийн хошууч, Paradox Sports-ын үүсгэн байгуулагчдын нэг DJ Skelton болон тус байгууллагын гүйцэтгэх захирал Alex Kosseff юм. Ирак улсад 2004 онд хүнд шархадсан Skelton Оросын бүрэн хэмжээний довтолгооноос хойш удалгүй Украины ахмад дайчдын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ. Skelton болон Kosseff нар адаптив авиралт нь хүч чадлыг сэргээх, PTSD-ийг даван туулах, өөртөө итгэх итгэлийг эргүүлэн олж авахад тусалдаг гэ…